УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийх үеэрээ С.Зоригийн гэх хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардаж байгаа талаараа мэдэгдлээ. Тус намын бүлэг өнөөдрийн /2024.04.22/ хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр Ардчилсан намын дарга, удирдлагууд, 2008 оноос хойш УИХ-д сонгогдож байсан УИХ-ын гишүүдийн төлөөллийг оролцуулан хийжээ.
Бүлгийн хуралдаанаар УИХ-аар баталсан зарим хууль мөн С.Зоригийн хэргийн талаар гарч буй нэвтрүүлэгтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хэрэгтэй холбоотой бүх материалыг нээлттэй болгох шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьж, энэ талаар бичиг баримтаар шахаж шаардаж ажиллахыг гишүүдэд үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна