ХБНГУ-Д МОНГОЛ ЗАЛУУСТ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ


Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “Тюринген” чөлөөт муж хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор Тюринген мужид монгол залууст хосмог мэргэжлийн боловсрол олгох, мэргэжлийн чиг баримжаа олгох туршилтын төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд Германы түншүүд болох Эрфуртын Худалдаа аж үйлдвэрийн Танхим болон ФАВ-ын олон жилийн туршлага дээр суурилан Монгол Улсын өөрийн өгөгдөл, онцлог, мэргэжилтэй ажиллах хүчний дутагдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр тохиромжтой аргаар залуучуудтай биечлэн уулзаж ажил мэргэжил сонгоход дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг бий болгож, туршилт судалгааны ажил хамтран гүйцэтгэнэ.

Суралцах боломжтой олон мэргэжлийн талаар залуучууд болон эцэг, эх,асран хамгаалагч, олон нийтэд мэдээлэл өгч, урьдчилсан мэргэжлийн чиг баримжааг олгоно. Мөн хэрэгцээнд суурилсан мэргэжил сонголт, түүнээс үүдэн гарах чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэх, чанартай өргөн цар хүрээтэй мэргэжлийн чиг баримжаа олгоход хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны зорилт нь дор дурдсанаар тодорхойлогдоно. Үүнд :

  • Монголын, Олон улсын мэргэжил болон техникийн боловсрол, сургалтын салбарт, хөдөлмөрийн зах зээлд монгол залуучуудын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх;
  • Монгол залууст мэргэжлийн чиг баримжааг олгож мэргэжилтэй ажиллах хүчний хангалтад хувь нэмэр оруулах;
  • Залуучуудын ажилгүйдэл, хэтийн төлөвлөгөөгүй байдал, нийгэмд үүсэж болох эрсдлийг бууруулах 

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРТ БҮРТГЭЛТЭЙ 805 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУ… 17 цагийн өмнө
МИАТ ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭ ДОЛДУГААР САРЫН 2-НД НЭЭНЭ 18 цагийн өмнө
К.ЁОЛК ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗҮҮН ХЭСЭГ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО О… 19 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 15.3 ХУВИАР ӨСЖЭЭ Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ 6-8 САРТАЙ ХҮҮХДҮҮДЭД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Б.БОЛДБААТАР: ХАЙРАН САЙХАН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮЛГҮҮД МИНЬ Өчигдөр
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ОРЛОГО БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААНЫ … Өчигдөр
АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГД… Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 7174 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ Өчигдөр
ИХ ТОЙРУУГИЙН АВТО ЗАМААС САМБУУГИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИ… Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАРЫГ ГИШҮҮДИЙН 92.3 ХУВИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЛО… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ГОВЬ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР … Өчигдөр
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ 2025/06/12
Э.ДАВААЖАМЦ ЭХ ОРНЫХОО ХОЙД ЦЭГ МОНГОЛ ШАРЫН ДАВААГ ЗОРИЛОО 2025/06/12
ОНЦГОЙНХОН ӨНГӨРСӨН САРД 30 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ 2025/06/12
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 6836 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/06/12
АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО 2025/06/12
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ГОВИЙН АЙМГУУДЫН БАРУУН ХЭСГЭЭР … 2025/06/12
ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛОХ 21-22 ЦАГИЙН ХООРОНД ЗАРИМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИ… 2025/06/11