ЧИ БОЛ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ ДӨРӨВДҮГЭЭР САР

Admin
Өчигдөр

Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!

Инээх чинь дөрвөн зүгийн салхи хөгжөөж, илбэдэх мэт

Дөлгөөн хаврын урсгал дунд бүжсээр одном

Чи бол дөрөвдүгээр сарын өглөөний тэнгэр дэх үүл болоод манан

Үүрээр сэвэлзэх салхи мэт тийм зөөлхөн! Өөр юу ч биш, зүгээр л

Өндөрт анивчиж буй од, бас цэцгэн дээр дусалж буй бороо!

Тайвшрал болоод ариусал – Чи бол

Тансаг цэцэгсээр сүлжсэн титэм - Чи бол

Цайлган бас хүчирхэг, чи бол цагаан шөнийн дүгрэг саран!

Хайлж буй цас мэт гэрэлтсэн шар өнгө – чи бол, хавар цагийн

анхны нахиа мэт тунгалаг ногоон өнгө – чи бол, үүдэнд дохилзох лянхуаг

Усны мандал мэт бүүвэйлэх зүрхэн дундах энхрийлэл!

Чи бол энд тэндгүй дэлбээлж буй цэцэгс, гүүр сүлжин

Эрх дураараа жиргэж буй хараацай. Чи бол хайр, халуун,

бас найдвар, чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!

                                                                            ЛИН ХУЭЙ- ИНЬ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01
Их Уншсан