Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
10-р сарын 1-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай, шуургатай байна.
2025 оны 10-р сарын 1-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын сав газраар хур тунадас орно.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +8…+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +19...+21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +17...+19 градус дулаан байна.
2025 оны 10-р сарын 2-ноос 10-р сарын 6-ныг хүртэлх цаг агаарын төлөв:
2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-р сарын 02-нд нутгийн баруун хэсгээр, 03-наас ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна