Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2025 оны 9-р сарын 28-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар +15…+20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говь, Дорнод-Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +20...+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. +19...+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +19...+21 градус дулаан байна.
2025 оны 9-р сарын 29-нөөс 10-р сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Есдүгээр сарын 30-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 10-р сарын 01-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 09-р сарын 30, 10-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 10-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна