Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2025 оны 9-р сарын 27-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +13…+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +20...+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +18...+20 градус дулаан байна.
2025 оны 9-р сарын 28-наас 10-р сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 10-р сарын 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 09-р сарын 30, 10-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 9-р сарын 30, 10-р сарын 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна