АРАВДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ДУНД ҮЕД ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ, ХУР ТУНАДАС ОРНО


Ирэх аравдугаар сард цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллийг танилцуулж байна. 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн ихэнх, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ын орчим (Зураг 5), хур тунадас Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Нэгдүгээр арав хоногт ОЖД-аас дулаан, харин хоёрдугаар арав хоногийн дунд үед ОЖД–аас хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хонгийн эхэн үеүдэд орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн ихэнх, Сэлэнгийн баруун, Төвийн баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ОЖД-аас дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үед ОЖД-аас хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 5, 6) байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ОЖД-аас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хосрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд хур тунадас орох төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 5), хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн ахиу, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ОЖД-аас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ОЖД-аас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд хур тунадас орох төлөвтэй байна.

Зураг 5. 2025 оны 10–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан төлөв, С0

[Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

Зураг 6. 2025 оны 10–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв, мм

[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б – хур тунадас ОЖД – аас бага]

Зураг 7. Баруун аймгуудын нутгийн 2025 оны 10–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ

Зураг 8. Төвийн аймгуудын нутгийн 2025 оны 10–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ

Зураг 9. Зүүн аймгуудын нутгийн 2025 оны 10–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ

Зураг 10. Говийн аймгуудын нутгийн 2025 оны 10-р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжэээ

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хойт хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна. Иймд малчид, ард иргэд та бүхэн богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СОЁЛТОЙ ХАКЕР 17 минутын өмнө
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 1 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2 цагийн өмнө
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 13 цагийн өмнө
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 14 цагийн өмнө
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 15 цагийн өмнө
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… 18 цагийн өмнө
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… 18 цагийн өмнө
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… 19 цагийн өмнө
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … 21 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… 22 цагийн өмнө
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … Өчигдөр
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА Өчигдөр
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… Өчигдөр
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОН… Өчигдөр
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛ… Өчигдөр
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
MISS INTERNATIONAL 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧААР КОЛУМБЫН МИСС ТОДОРЛОО 2025/11/27
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03