Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр /2025.09.25/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2025 оны 9-р сарын 25-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, Завхан голын эх, Алтайн өвөр говиор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.
2025 оны 9-р сарын 26-наас 9-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна