“Загреб-2025” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд МУГТ Төмөр-Очирын Тулга финалд Японы бөх, Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ёошиносүкэ Аоягид 5:1-ээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.
Ингэснээр Т.Тулга Дэлхий аваргын мөнгө, хүрэл медальтай болж байна.
Энэ нь чөлөөтийн тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан Монголын 29 дэх мөнгөн медаль юм. Эрэгтэй бөхчүүдээс хамгийн сүүлд гавьяат тамирчин П.Өнөрбат 2015 онд, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна