Орон сууцны үнийн индекс 2025 оны 8 дугаар сард 1.33 болж, өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар, өмнөх сараас 2.2 хувиар харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар тус тус өсжээ.
2025 оны наймдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.75 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.4 сая төгрөгийн үнэтэй байна. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.58 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.66 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин хамгийн хямд нь Сонгинохайрхан дүүрэгт шинэ орон сууцны 1 метр квадратын дундаж үнэ 3.35 сая байгаа бол хуучин орон сууцных 3.21 сая төгрөг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна