Их Британийн Ливерпүүл хотод есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд буюу хүрэл медалийн төлөөх даваанд манай таван боксчин шалгараад байна.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг Японы Хиккарү Шинохаратай, 51 кг-д Б.Мөнгөнсаран Узбекистаны Феру Казаковатай, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Филиппинийн Барикуатро Жей Брайнтай, 55 кг-д Х.Билгүүнсайхан Испанийн Серрона Рафаэльтай, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ Их Британийн Камара Оделтэй тус тус хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.
Тус тэмцээнд 66 орны эрэгтэй 327, эмэгтэй 213, нийт 540 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна