Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, "Хүн амын эрүүл мэнд судлалын төв" ТББ, "Аддиктологийн төв"-тэй хамтран “Согтуурах, мансуурах донтой хүнийг эмчлэхэд когнитив буюу зан үйлийн эмчилгээг ашиглах аргачлалыг клиникт нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 4-5, 10-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын донтолтын салбарын мэргэшсэн сэтгэл зүйч, зөвлөх хатагтай Мартина Клант удирдаж, сэтгэцийн эрүүл мэнд, донтолтын чиглэлээр ажиллаж буй алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
Сургалтад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Аддиктологийн төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, Нийслэлийн 9 дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн 70 гаруй сэтгэл зүйч, сэтгэц, донтолтын эмч, алба хаагчдыг хамруулахаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна