УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН

Admin
5 цагийн өмнө

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр /2025.09.08/ уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, тал хээрийн нутгаар сэрүүхэн, салхитай байна.

2025 оны 9-р сарын 8-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгинй сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +11…+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна.

2025 оны 9-р сарын 9-нөөс 9-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР ЗАРИМ ГУДАМЖ, ЗАМЫГ ХААЖ, ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АЖ… 5 минутын өмнө
ИРГЭДИЙНХЭЭ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХҮРЭЭНД БНСУ-ЫН УДИРДЛАГУУДТАЙ ИДЭВХТЭЙ Х… 17 минутын өмнө
ОНЦГОЙНХОН 4 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ 48 минутын өмнө
ХӨВСГӨЛИЙН МӨРӨН, ЦАГААН-УУЛД ХИЧЭЭЛ СУРГАЛТЫГ ЗОГСООЖ, ГАРАХ ХӨДӨЛГӨӨ… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: МИАТ ОРОН НУТГИЙН ЧИГЛЭЛИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ /2025.10.26-… 19 цагийн өмнө
ТУРК УЛС ХАВДАР-2 ТӨВИЙГ БАРИХАД ТУСАЛЖ, ЭМ, ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭ… 20 цагийн өмнө
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 22 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР НӨӨЦӨӨРӨӨ БАГАДАА 55 ЖИЛ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ 23 цагийн өмнө
РОНАЛДО ПОРТУГАЛЫН БАГИЙН ӨМНӨӨС 140 ДЭХ ГООЛОО ОРУУЛЖ, ДЭЭД АМЖИЛТ ТО… Өчигдөр
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ОНОН, УЛЗ ГОЛЫН ХӨНДИЙГӨӨР БОРОО, УУЛАРХАГ НУТ… Өчигдөр
Э.БОЛОР-ЭРДЭНЭ ДУАТЛОНЫ АЗИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН 2025/09/06
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭГ 10 ХОНОГИЙН ӨМНӨ ГАРГАХ СУПЕР КОМПЬЮТЕРИ… 2025/09/05
МИАТ БАЯНХОНГОР ЧИГЛЭЛД АРАВДУГААР САРЫН 26-НААС ЭХЛЭН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 2025/09/05
ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА М.ЦЭНДБАЗАРТ СУРГУУЛИЙНХАН НЬ ОЛИМПЫН АВАРГА Б… 2025/09/05
ХУШ МОДНЫ САМАР БЭЛТГЭХ ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО 2025/09/05
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧИД, ЗОХИОН БАЙГУУЛАХ ХО… 2025/09/05
ЖОРЖИО АРМАНИЙН АМЬДРАЛААС ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ ТҮҮХИЙГ НАЙРУУЛАГЧ Ч ГАРГА… 2025/09/05
ТОСК: СОЛОНГО 1,2 ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ АЖИЛ 50 Х… 2025/09/05
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 22 цагийн өмнө
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ - ИХРИЙН ОРД 2025/09/01
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/09/01
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/09/01
ИРГЭН: ХОРХОЙ ЧИХНИЙ ГҮН РҮҮ ОРЖ ХАЗСАН ТОХИОЛДЛУУД ИХ БАЙНА 2025/08/27
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙН ОРД 2025/09/01
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ - ХОНИНЫ ОРД 2025/09/01
ГУРВАН САР ТЭСЭЭД ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨМНӨ ХАЛУУН УС ИРНЭ ГЭСЭН Ч... 2025/09/02
​2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ - ХУМХЫН ОРД 2025/09/01
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/09/01
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/09/01
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/09/01
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/09/01
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/09/01
ЕСДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ДУНДУУР УУЛААРАА НОЙТОН ЦАС ОР… 2025/08/26