ГУРВАН САР ТЭСЭЭД ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨМНӨ ХАЛУУН УС ИРНЭ ГЭСЭН Ч...


“Аз жаргалтай Улаанбаатар” хотын нэгэн ээж “Ядаж хичээл сургууль эхлэх үеэр халуун усаа өгчихөөд 9-р сард хааж болдоггүй юм уу” гэж бухимджээ. Аргаа ядсан энэ үгийг хэлсэн хүн нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны оршин суугч.

Бид бүгдийн баяр есдүгээр сарын 1-ний урдах өдөр хэн нэгний шоглож хэлснээр “Үндэсний усанд орох өдөр”. Контороос лавлахад наймдугаар сарын 31-н гэхэд өгчихнө гэсэн халуун ус Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны зарим байруудад өнөөдрийг /2025.09.02/ хүртэл  ирээгүй л байна. Оршин суугчид хичээлийн шинэ жилдээ догдолсон бяцхануудаа ус халаан үс толгойг нь угаасан ч сэтгэл дундуур, бухимдалтай. Сэтгэл дундуураас гадна гурван сарын турш тасарсан халуун ус есдүгээр сарын 15-нд халаалт өгөхөд ч ирэхгүй байх вий гэсэн айдастай ч байна, зарим нь. 

Тавдугаар сарын 26-нд тус хороонд орших байруудын халуун усыг тасалжээ. Гэхдээ оршин суугчдад урьдчилан мэдэгдсэнгүй. Зунаар халуун усаа таслуулж сурсан учир ээлжит хязгаарлалт юм байлгүй гэж ихэнх нь бодож. Контороосоо асууж сураглаад тоймтой хариу мэдээгүй хүн ч олон.  

Харин дараа нь дулааны шугам өргөтгөх ажлыг тавдугаар сарын 26-наас наймдугаар сарын 18-н хүртэл хийж байгаа гэж. Гэхдээ хил гаальтай холбоотойгоор суурилагдах тоног төхөөрөмж нь 5-7 хоногоор саатаад наймдугаар сарын 30-н хүртэл халуун ус өгч чадахгүй гэсэн мэдэгдэх хуудсыг олж харжээ. Зуны халуунд гурван сарын турш тэсэцгээсэн улс за яамай, ямар ч байсан хичээлийн шинэ жилийн өмнө халуун устай золгох нь гэсэн ч худлаа болж таарав.

Шугам нь бэлэн болсон ч усны даралт нь унаад байна гэх мэтээр контороос хэлэх хариулт өдөр бүр өөр болж байгаа гэнэ.

1111 рүү долоо хоног тасралтгүй залгаад та яасан их ярьдаг юм бэ гэсэн хариулт сонссон хүн ч байна. Уг нь иргэдээсээ залхах биш, гомдол саналыг нь авах л ёстой утас биз дээ.

Энхрий хайрт хүүхдүүд гэж ярьдаг, элдэв захидал бичдэг дарга нар минь ядаж есдүгээр сарын 1-нд хүүхдээ усанд оруулах боломжийг бий болгочихоод аз жаргалтай хотын тухай яримаар байна. Есдүгээр сарын 15-нд байрнуудын халаалт ирнэ. Энэ маягаараа зуны гурван сарын турш тэссэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны зарим байрны оршин суугчид өвлийг хэрхэн давах юм бол гэж айж байгаагаа нуухгүй байна. Бүхэл бүтэн гурван сар гэдэг бас арай л уу?! 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.43
2025/09/02
0
0
Hohirood suuj bn daa 20 horoonii irged kontoriin hariult duunii ungu zagnasan zandarsan heden biyrvvgee shidelsen haashaach
Хариулах
Шинэ мэдээ
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 4 цагийн өмнө
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 4 цагийн өмнө
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 19 цагийн өмнө
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 20 цагийн өмнө
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 23 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 23 цагийн өмнө
СОЁЛТОЙ ХАКЕР Өчигдөр
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… Өчигдөр
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… Өчигдөр
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… Өчигдөр
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… Өчигдөр
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… 2025/12/10
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … 2025/12/10
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… 2025/12/10
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2025/12/10
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… 2025/12/09
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07