Загасныханд энэ сар удаан хүлээсэн амар амгалангийн мэдрэмжийг авчирна. Гэхдээ энэ нь та амар амгалан, тайван байдлын ердийн хэмнэлд орно гэсэн үг биш, харин ч эсрэгээрээ эрч хүчээр дүүрэн байж, түүнийхээ нөлөөгөөр аливаа ажлыг амархан, тааламжтай хүлээн авах нь. Таны амьдралын хэмнэл шинэчлэгдсэн мэт санагдаж, зөвхөн төлөвлөхөөс гадна түүнээ хэрэгжүүлэхэд ч хялбар болно. Таны дотоодод байгаа амжилтад хүрэх тэмүүлэл сэтгэлээс үүдэлтэйгээр жижиг саад бэрхшээлүүд ч аяндаа замхрах төлөвтэй.
Энэ урам зоригтой үе таныг шинэ үйл ажиллагаанд түлхэж мэднэ. Өмнө нь сонирхолгүй санагдаж байсан зүйлийг гэнэт туршиж үзэхийг хүсэх болно. Зурах, өөрийн гараар юм хийх зэрэг бүтээлч байдал туршлага хосолсон зүйлсийг хийхийг хүсэж магадгүй. Мэргэжлийн салбарт ч эерэг өөрчлөлтүүд гарч, та сонирхлыг чинь татах шинэ ажлуудыг эхэлж, өөртөө итгэх итгэл тань ч өснө. Өнгөрсөнд тохиолдсон хэцүүхэн зарим асуудлууд мартагдах төлөвтэй. Тэдгээрт шаналах нь мэдэгдэхүйц багасаж, тайвширснаар та аливаа бэрхшээлийг даван туулах чадвараа үнэлж эхэлнэ.
Энэ сар загасны хувьд өнгөрсний тухай бодлоосоо салж, ирээдүйд тэмүүлэх энгийн нийцэлтэй сайхан үе болно. Хором мөч бүрийг сайхан өнгөрүүлж, өөрийгөө, хүслээ хүлээн зөвшөөрч, урам зоригоороо шинэ амжилтын үүдийг нээгээрэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна