Нийслэлийн 84 дүгээр сургуулийн багш, сурагчид, хамт олон жүдо бөхийн Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн, тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Цэндбазарт хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн талаараа цахим хуудастаа мэдээлж, олимпын аварга болохыг ерөөсөн байна.
Тус сургуулийн цахим хуудаст "Болгар улсын Софи хотноо зохион байгуулагдсан 8 дахь удаагийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнд, 84-р сургуулийн Батхүү багштай 12-6 ангийн сурагч, Машбат овогтой Цэндбазар алтан медалийн төлөө Японы тамирчин Ямакаваг хасах 57кг-ийн жинд Өмсөө мэхээр буулган авч, монголынхоо алтан соёмбот далбааг Болгар улсын тэнгэрт мандууллаа. Тамирчин охиноо Сургуулийн багш, сурагч, удирдлага хүлээн авч, баяр хүргэн хүндэтгэл үзүүлэв. М.Цэндбазартаа цаашдынх нь спортын их замналд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж, олимпын аварга болохыг хүсье! СУРГУУЛИЙН ЗАХИРГАА" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна