ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭГ 10 ХОНОГИЙН ӨМНӨ ГАРГАХ СУПЕР КОМПЬЮТЕРИЙН ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ


Монгол Улсын цаг уурын салбарт супер компьютерийн дараагийн үеийн технологийг нэвтрүүлэх үйл ажиллагааны нээлт өнөөдөр /2025.09.05/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, ЦУОШГ-ын дарга Э.Баттулга нарын албаны хүмүүс оролцов.

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" төслийн хүрээнд шинэ үеийн супер компьютерын технологийг нэвтрүүлж байгаа юм.

Супер компьютерийн технологийг нэвтрүүлснээр:

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 

  • Цаг агаарын урьдчилсан мэдээг 10 хоногийн өмнөөс гаргах
  • Монгол орноор орон зайн нарийвчлал 2.5 км, хот сууринаар 30-100 м болж сайжрах
  • Олон гишүүнтэй ансамбль систем бий болж, магадлалын прогнозыг гаргах
  • Бэсрэг болон бичил хэмжээст гамшигт үзэгдлийг тооцоолох (хуй салхи, нөөлөг салхи, борооны бөөн үүл, аадар тунадас гэх мэт)

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ

  • Ирээдүйн уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдлийг 5-10 км нарийвчлалтай 30, 50, 100 жилээр тооцоолох
  • Нийгэм, эдийн засгийн салбарын нөлөөлөл, эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх

ЭРҮҮЛ МЭНД

  • Агаарын бохирдлын 144 цагийн прогноз мэдээг (PM10, SO2, NO2, PM2) 30-500 м нарийвчлалтай гаргаж, чанарын индексийг тооцоолох
  • Хотын дулааны арал-хэт халалтын прогноз гарах
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Салхины хурдын 144-240 цагийн прогноз мэдээг 100-500 м нарийвчлалтай гаргах
  • Өндөр 0.5-1 км орон зайн нарийвчлалтай салхины атлас, зураглал хийх

УСНЫ НӨӨЦ

  • Гол мөрний урсцын 5-10 хоногийн прогноз
  • Үерийн прогноз, халилт, аюулын зураглал 10м
  • Хөдөө аж ахуй
  • Бэлчээрийн ургамлын ургацын прогнозыг 10 хоногоор гаргах
  •  Таримал ургамлын ургацын прогнозыг 10 хоногоор гаргах

Гамшгийн менежмент

  •  Гамшигт үзэгдлийн (хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, ган, зуд) нөлөөллийн прогнозыг гаргах

Дээрх бүтээгдэхүүнээр Монгол орны нийгэм, эдийн засгийн салбарт үйлчилж, эрт сэрэмжлүүлж, учрах эрсдэл, хохирлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, цаг агаарын гэнэтийн эрс тэс үзэгдлүүд ажиглагдах болж байгаа энэ цаг үед уур амьсгал, цаг агаарын урьдчилан мэдээний таарцыг сайжруулж, гамшигт үзэгдлийг эрт зарлан мэдээлэх нь бэлэн байдлыг хангах, цаг алдалгүй хариу арга хэмжээг авах боломжийг олгоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 8 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 10 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 11 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 14 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2026/06/20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
БОГДХАН УУЛАНД ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙХ ТУЛ 14 ХОНОГ АЛХАХГҮЙ БАЙХЫГ З… 2026/06/10
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14