Кристиано Роналдо 2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын үеэр Португалын хөлбөмбөгийн шигшээ багийн өмнөөс 140 дэх гоолоо оруулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Есдүгээр сарын 6-нд Арменийн багтай тоглох үеэр тэрбээр дээрх гоолоо оруулсан бөгөөд Арменийн нийслэл Ереван хотноо болсон тоглолтод Португалын баг илт давуу буюу 5:0-ээр ялсан юм. Тус тоглолтод Роналдо, Жоао Феликс нар хоёр, Жоао Кансело нэг гоол хийсэн байна.
Португал дараагийн тоглолтоо Унгартай 9 дүгээр сарын 9-нд хийх бол Арменийн баг Ирландын багтай мөн өдөр талбайдаа тоглох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна