Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн А/706 тоот тушаалаар Хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоожээ.
Хуш модны самрыг тушаал батлагдсан өдрөөс эхлэн ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дуудлага худалдааны журмаар тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг зөвшөөрчээ.
Самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрлийг хуульд заасны дагуу дуудлага худалдааны журмаар зохион байгуулж олгохыг ойн анги, нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нарт үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна