ТОСК: СОЛОНГО 1,2 ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ АЖИЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 17.19 га газарт БНСУ-ын 266 сая 885 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Солонго-1” /MON 18/, Солонго-2” /MON19/ орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн барилга угсралтын ажлын явц 50 хувьтай үргэлжилж байна. 

Төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 2023 оны наймдугаар сард БНСУ-ын “Колон глобал” корпорацитай байгуулсан. Улмаар барилга угсралтын ажил 2024 оны гуравдугаар сард эхэлсэн. Төслийн гэрээний хугацаа 2027 онд дуусах бөгөөд эхний ээлжийн 2042 айлын 27 блок барилгыг 2026 оны 7 дугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.  

Тус төсөл нь ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн 5002 айлын 66 блок орон сууцны хороолол бөгөөд түрээслээд өмчлөх зориулалттай юм. “Солонго 1,2” төслийн онцлог нь барилга хоорондын зай нь БНСУ-ын барилгын стандартын дагуу төлөвлөгдсөн. Мөн нарны гэрэл халхлагдахгүй, эрчим хүчийг хэмнэх зорилгоор байгаль орчинд ээлтэй шийдлээр нарны эрчим хүч хураагуур ашиглан нийтийн эзэмшлийн хэсгийн гэрэлтүүлгийг цахилгаан хэмнэлтэт аргаар шийдсэн. Интерьерийн хувьд давхар хоорондын чимээ, доргилтыг нэвтрүүлэхгүй, шалны дор зориулалтын дуу тусгаарлагч суурилуулсан юм. Галын дохиолол, хяналтын камер, домофан систем, гадна зогсоолын нэвтрэх системүүдийг нэгдсэн гурван серверээр хянах юм. Түүнчлэн айл тус бүр шилэн кабельд холбогдсон. Ингэснээр интернэтийг өндөр хурдаар ашиглах боломж бүрдэнэ.

Төслийн захиалагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, захиалагчийн хяналтыг “ТОСК” ТӨХХК, зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Samoo” түншлэлийн гишүүн “Мүүён си эм” төлөөний газар, ерөнхий гүйцэтгэгч “Колон глобал корпораци, туслан гүйцэтгэгчээр “Гранд слаб инвест” ХХК тус тус ажиллаж байна.

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 8 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 10 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 11 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 14 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2026/06/20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
БОГДХАН УУЛАНД ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙХ ТУЛ 14 ХОНОГ АЛХАХГҮЙ БАЙХЫГ З… 2026/06/10
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14