ЖОРЖИО АРМАНИЙН АМЬДРАЛААС ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ ТҮҮХИЙГ НАЙРУУЛАГЧ Ч ГАРГАЖ ЧАДАХГҮЙ


Загварын домог Жоржио Армани 91 насандаа таалал төгсжээ.

Хувцас загварын ертөнцөд хувьсгал хийсэн гэж өргөмжлөгддөг Жоржио Армани 1934 оны 7-р сарын 11-нд хойд Италийн Пиаченца хотод төрсөн.

Жоржио Арманийн амьдрал бол Оскарын шагналт киноны зохиол болох бэлэн үйл явдал бөгөөд Netflix-ийн хамгийн зальтай продюсер ч үүнээс илүү сонирхолтой, үнэмшилтэй түүхийг гаргаж чадахгүй байсан гэж сэтгүүлч бичсэн удаатай.

Хүүхэд байхдаа дайн, бөмбөгдөлт, өлсгөлөнг туулсан тэрбээр насан туршдаа тэр хэцүү өдрүүдийг санаж явсан гэдэг. Дайны үеэр нэг удаа пулемёттой онгоц дээгүүр нь нисэж Жоржио дүүгээ шуудуу руу түлхэж, биеэрээ халхлахаас өөр аргагүйд хүрсэн, азаар тэд суманд оногдолгүй үлджээ. Түүнийг арван настай байхад нь дайн дууссан байна.

Насанд хүрснийхээ дараа ямар ажил эрхлэхээ хайж нэлээд уджээ. Тэрбээр анагаахын сургуульд элсэн орж гурван жил суралцаад сургуулиа хаяж, армид азаа үзэхээр шийдсэн байна. Анагаах судалсан хүний хувьд тэрээр Верона дахь цэргийн эмнэлэгт томилогдсон ч ажил нь сэтгэлийг нь татсангүй.

Армид алба хааж байхдаа 20 хоногийн чөлөөгөөр Милан хотод очиход найз нь 14 хоног их дэлгүүрийн гэрэл зурагчнаар ажиллах санал тавьсан байдаг. Гэрэл зурагчны туслахаар ажилласан нь түүнийг загварын ертөнц рүү хөтлөх эхний алхам болсон юм. Гэхдээ шууд загварын ертөнц рүү алхаад орчихоогүй.  

Тэрбээр Миланы томоохон дэлгүүр болох La Renaccenta-д худалдагчаар ажилд орсон нь бас л сэтгэлийг нь тийм ч их хөдөлгөөгүй ч Армани үйлчлүүлэгчдийнхээ талаар, ямар хувцас авахыг хүсдэг, хэрхэн зарах талаар маш их зүйлийг мэдэж авсан гэдэг. Гуч дөхөж байхдаа тэр нэрт загвар зохион бүтээгч Нино Серрутти дээр очоод “Хувцас хиймээр байна” гэж хэлжээ. Серрутти Жоржиод хэд хэдэн даавууны дээжээс хамгийн сайн гэж үзсэн зүйлээ сонгохыг хүссэн бөгөөд үнэхээр мэдрэмжтэйг нь олж харсан гэдэг юм.

1975 онд хийсэн түүний анхны шоуг зарим хүн төдийлөн сайн болоогүй гэж дүгнэдэг. Гэхдээ шоуны үр дүн удалгүй гарч жүжигчин Дайан Китон 1978 онд Оскарын шагнал авахдаа Арманийн загвараар гоёж очжээ. 1980 онд Ричард Гир "Америкийн Жиголо" киноны дүрд тоглохдоо Арманигийн хүрэм, цамц, хэдэн хэдэн хослолыг өмссөн юм.  Тэрбээр толины өмнө эргэлдэж, өөрийгөө өөгүй хувцасласан гэдгээ хардаг дүр зураг кинон дахь загвар зохион бүтээгчийн хувцасны сурталчилгаатай төстэй бөгөөд чухам үүний дараа Армани гол дүрд тоглосон жүжигчнээс дутахааргүй од болсон. Түүний эрэгтэй костюм, хүрэм хөнгөн, гайхалтай дэгжин атлаа энгийн, биед эвтэйхэн, хөдлөхөд чөлөөтэй гэх зэрэг магтаал тасрахаа болив.

Арманийн бүсгүйчүүдэд зориулсан хувцас ч гайхалтай бөгөөд түүний шүтэн бишрэгчдийн тоо маш олон билээ. Түүний дотны найз, алдарт жүжигчин Софи Лорен Арманийн загварын талаар "Чи толинд харах ч хэрэггүй, хувцаслалт чинь яг таарч, таны доторх хамгийн сайхан зүйлийг гаргаж ирнэ” гэсэн байдаг. 

Армани саарал, шаргал гэсэн шинэ өнгийг хувцас загварт оруулж ирсэн гэж үздэг бөгөөд түүний гараас гарсан бүх зүйл шиг тэр даруй загварлагт тооцогдож, өнөөдрийг хүртэл орон зайгаа алдаагүй байна.

Тэр ярилцлага өгөх нь ховор, хувийн амьдралынхаа талаар огт дурсдаггүй шахам. Ажил хэргийнхээ талаар л голдуу ярьдаг байсан бөгөөд 2023 онд Армани 11.5 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян загвар зохион бүтээгчдийн жагсаалтыг тэргүүлсэн юм. 

“Би загвар зохион бүтээгч болж, хүүхэлдэйний даашинз урлахыг мөрөөддөг хүүхэд байгаагүй. Гэхдээ би загвараар дамжуулан мөнгө олж, өөрийгөө илэрхийлж, эргэн тойрныхоо зүйлтэй өөрийгөө харьцуулж чадна гэдгийг ойлгосон.” гэж тэр ярьсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 5 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23