Б.ПҮРЭВДОРЖ АН-ЫГ УДИРДАЖ 2028 ОНД ЯЛАЛТ БАЙГУУЛАХЫН ТӨЛӨӨ ДАРГАД ДЭВШИЖ БАЙНА


Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж эрх чөлөө, түүн дундаа эдийн засгийн эрх чөлөөг бий болгох, төрийг цомхон болгох, хууль зөрчсөн хулгайд хариуцлага тооцно гэж мэдэгдэв.

2028 онд АН ялагдах эрхгүй. Ард түмний төлөө, сайн сайхан зүйлийг авчрахын төлөө АН эв нэгдэлтэй, илүү сайн зохион байгуулалттай, эрх баригч намын гар хөл ордоггүй улс төрийн хүчин байж иргэдийн итгэлийг олж чадна. Тиймээс АН-ынхаа үйл ажиллагааг удирдаж, 2028 оны сонгуульд ялалт байгуулахын төлөө намын даргад нэр дэвшиж байгаа гэсэн юм.

Түүний ярианаас зарим зүйлийг онцолвол:

  • Монголын ардчилал доголон байгаа. Улс төрийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь асуудалтай. Эдийн засгийн эрх чөлөө нь бас доголон. Монгол Улсын эдийн засгийн 75 хувь нь төлөвлөгөөт эдийн засгийн маягтай болчихоод байна. Нийт эдийн засгийн 40 хувийг төсөв, 30 хувийг төрийн өмчийн компаниуд, 10 хувийг төсвийн хөрөнгө оруулалтыг зөвхөн хийдэг компаниуд бүрдүүлж байна. Эдийн засгийн эрх чөлөөг бий болгох нь миний баримтлах гол зарчим. Ард түмний төлж байгаа татварыг зөв зүйлд зарцуулах, төрийн зардлыг багасгасны үр дүнд цомхон төрөөр илүү үр дүнтэйгээр эдийн засгийг зөв удирдах боломжийг нээж өгнө. НӨАТ-ын татварыг 5 хувь болгох, буцаан олголт нь 2 хувь болох хуулийн төслийг өргөн барьсан. Ингэснээр татварын дарамт багасна. Нийгмийн даатгалын шимтгэлийг багасгах ажлыг хийнэ. Төсвөөр дамжиж хувийн хэвшлийг илүү дэмжсэн үйл ажиллагаа явуулсан орнууд хөгжиж байгаа туршлагыг хэрэгжүүлнэ.
  • Цомхон төрийн асуудал байгаа. Монгол Улсын төрийн албан хаагчдын, төрийн албаны, төрийн зардал хэтэрхий их болсон. Томоохон албан тушаалтнуудын хармааны компани болсон Төрийн өмчийн компаниудыг цөөлөх ажлыг эрчтэй хийнэ. Орон нутгийн 350 гаруй компани байна. Эднийг хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг хийсний үр дүнд төр цомхон болох ажлыг хийх болно.
  • 2016 оноос хойш хэт олонх болсон МАН олонхдоо дулдуйдан дураараа аашлах, хулгай хийх явдал хэрээс хэтэрсэн. Ковидын хулгай, ЖДҮ-ийн, төмөр зам, нүүрсний, ногоон автобусны гээд маш олон хулгай гарсан ч хариуцлага тооцсон зүйл огтхон ч байхгүй байна. Хариуцлагын системийг Монголд авчрах нь хамгийн чухал байна. Хэт олонх болсон эрх баригч нар хууль хүчний байгууллагыг ашиглан дураар дургиж тэр хулгай хийсэн нөхдөд ямар ч хариуцлага тооцохгүй толгойг нь илээд явж байна. Хэдэн тэрбумаар нь авлига авсан хүмүүс 40 саяар торгуулж байгаа, хэдэн их наядаар нь идсэн нөхөд хэдхэн жил суугаад магадлангаар гарч байгаа. Энэ нь ард иргэдийн дургүйцлийг маш их хүргэж байгаа. Тиймээс энэ өнгөрсөн хугацаанд хулгай хийсэн нөхөдтэй хариуцлага тооцох ажлыг хамгийн түрүүнд хийнэ. Энийг хийхийн тулд өнөөдрийн бүх булхайг хаацайлж байгаа тэр улс төрийн хүчнийг зайлшгүй өөрчлөх ёстой. Тийм учраас 2028 онд АН ялагдах эрхгүй нам. Ард түмний төлөө, энэ сайн сайхан зүйлийг авчрахын төлөө АН эв нэгдэлтэй, илүү сайн зохион байгуулалттай, эрх баригч намын гар хөл ордоггүй улс төрийн хүчин байж 2028 онд ард иргэдийн итгэлийг олж чадна. Тиймээс нэр дэвшиж, АН-ынхаа үйл ажиллагааг удирдаж, 2028 оны сонгуульд ялалт байгуулахын төлөө АН-ын даргад нэр дэвшиж байгаа. 

0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 52 минутын өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 22 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23