Казахстан улсын Шымкет хотод энэ сарын 15-30-ны өдрүүдэд болж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын урт бууны 50 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр 622.6 оноогоор мөнгөн медаль хүртлээ.
Энэ дасгалд Казахстаны тамирчин алт, БНСУ-ын тамирчин хүрэл медаль авчээ.
Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна