Болгар улсын Софи хотод зохион байгуулагдаж буй Өсвөр үеийн дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний 40 кг-ийн жинд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн тамирчин Баярзулын Хулан хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Б.Хулан Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа бөгөөд медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөхийг юүко үнэлгээгээр ялжээ.
Дэлхийн 71 орны 550 гаруй бөх өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас 20 тамирчин, 5 дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна