УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ахмадуудын зээлийн асуудлаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд албан бичиг илгээсэн талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ.
С.Эрдэнэбат "Ахмадуудын маань тэтгэврийн зээл дахиад л асуудал дагуулаад эхэллээ.
Монгол банкинд хандлаа.
Монгол банк хууль бодлогоор арилжааны банк зээлийн асуудлаа хариуцаж байгаа бол гаргасан шийдвэрийн хэрэгжилтээ хянаж хариуцаж ард иргэдийн төлөөллийн төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д товч тодорхой хариу өгч ажиллах ёстой." гэсэн байна.
Албан бичигт "Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулганы үеэр тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос "олгох хувь хэмжээ, хугацаанд тавьсан хязгаарлалтыг цуцалж, хэвийн олгож эхлэх" талаар шийдвэр гаргасан боловч зарим арилжааны банкууд зээл олгох хувь хэмжээнд дахин хязгаарлалт тавьж эхэлсэн талаар ахмадуудын зүгээс гомдол, санал ирүүлж байна. Иймд тэтгэврийн зээлийн олгох хувь хэмжээ, хугацаанд тавьсан хязгаарлалтыг цуцалсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хариу ирүүлэхийг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна