Саудын Арабын Рияад хотноо болж буй Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн наймын шатанд The Mongolz баг 3DMAX багийг 2:1 харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарлаа.
Уг тоглолтод манай залуус эхний үед 13:9-өөр ялсан бол хоёр дахь үед 9:13-аар ялагдаж, гурав дахь үед 13:8 харьцаатай хожсон юм.
Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж буй тус тэмцээний хагас шигшээ шатанд The Mongolz баг "BLAST Bounty Fall 2025" тэмцээний үеэр ялсан Vitality багтай 2025 оны наймдугаар сарын 23-ны өдөр дахин хүч үзнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна