Засгийн газрын өнөөдрийн (2025.08.06) ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргалаа. Ингэснээр жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломжтой болно, Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурна.
“Эрдэнэт медикал” эмнэлэг 2022-2025 онд 147,476 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 3551 хүн хэвтэн эмчлүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна