Тайланд улсын Бангкок хотноо 2025 оны 7 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд болсон Олон улсын газарзүйн олимпиадаас Шинэ Эрин сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Норовсүрэнгийн Нараа, Гёте сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Аянбекийн Амина нар хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.
Өмнө нь 2016 оны БНХАУ, 2017 оны Бельградын олон улсын олимпиадаас манай сурагчид мөнгө, хүрэл медаль хүртэж байсан бөгөөд олон жил тасарсан медалийн буухиаг ийнхүү дахин эхлүүлэв.
Мөн Орхон Хасү сургууль, 11-р ангийн сурагч Цэрэндоржийн Бүрэнбаяр, Орчлон сургууль, 11-р ангийн сурагч Отгонбилэгийн Энгүүн нар тус олимпиадад амжилттай оролцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна