Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан Олон улсын биологийн 36 дугаар олимпиадад дэлхийн 75 орны 300 гаруй сурагч оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс Орчлон сургуулийн 12 дугаар ангийн сурагч Анарын Амартүвшин хүрэл медаль, Монгол тэмүүлэл сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Санчигдоржийн Сансармаа тусгай байрын шагнал хүртэж, сайхан амжилт үзүүлжээ.
Мөн манай багийн Энхтөрийн Марал (Хобби сургууль, 12-р анги), Эрдэнэбатын Зана-Эрдэнэ (Шинэ эрин сургууль, 11-р анги) нар өндөр онооны гүйцэтгэлтэй амжилттай оролцсолн байна.
Олимпиад тус бүр 3 цаг үргэлжилсэн онолын 2 шалгалт, тус бүр 90 минутын 4 дадлагын ажилтай байсан бөгөөд энэ жил цоо шинээр Микробиологи, Биоанагаахын шинжлэх ухааны дадлагууд нэмэгдсэнээрээ онцлог төдийгүй маш бага онооны зөрүүтэй, өндөр өрсөлдөөнтэй олимпиад болж өндөрлөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна