ХБНГУ-ын Бонн хотод 2025 оны 7 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд болсон Европын охидын мэдээлэл зүйн олимпиадаас Дархан Уул аймгийн ерөнхий боловсролын Оюуны ирээдүй сургуулийн 12 дугаар ангийн сурагч Нямдаваагийн Номин-Эрдэнэ Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртэж, түүх бүтээлээ. Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр сурагч М.Амин-Эрдэнэ тусгай байр эзэлсэн байна.
Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж Дархан Уул аймгийн ерөнхий боловсролын Оюуны ирээдүй сургуулийн 12 дугаар ангийн сурагч Нямдаваагийн Номин-Эрдэнэ, Нийслэлийн ерөнхий боловсролын Олонлог эгзе сургуулийн 9 дүгээр сурагч Тэмүүжиний Анударь, Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Мандахын Амин-Эрдэнэ, Эрхэт-Эрдэм сургуулийн 9 дүгээр сурагч Адъяасүрэнгийн Сод-Уянга нар оролцсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна