БУРХАНЧ ЛАМ Г.ПҮРЭВБАТЫН ГЭРЭЭСЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХГҮЙ БАЙГАА АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ


Аглаг бүтээлийн хийдийн албан ёсны удирдах зөвлөлийн гишүүд мэдэгдэл гаргаснаа цахим хуудастаа нийтэлсэн байна. 

Уг мэдэгдэлд " Анх 2005 оны 12-р сарын 22-ны өдөр Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 4-р хурлын хуралдааны тогтоолоор Бор нуур сумын иргэдээс сүм байгуулахаар ирүүлсэн өргөдөл хүсэлтийг авч хэлэлцсэн тогтоол нь 1-рт Хууль журмын дагуу баримт бүрдүүлж өргөдөл гаргасан Борнуур сумын нэр бүхий ИРГЭДЭД “Өлзий бадруулагч хийд” байгуулахыг зөвшөөрсүгэй гэжээ. 2-рт Төр, сүмийн хийдийн харилцааны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хийдийн тэргүүн иргэн Г.Пүрэвбат багшид үүрэг болгосугай гэсэн тогтоол гарч байжээ. Одоогийн бидний ярьж заншсанаар “Аглаг бүтээлийн хийд”-ийг нийт ИРГЭДЭД зориулж барьж байгуулахыг зөвшөөрсөн нь хувь хэн нэгний өмч биш гэдгийг харуулж байгаа юм.

Төв аймгийн Бор нуур сумын төвд байрлах “Өлзий бадруулагч хийдийн харъяа бясалгалын сүмийг Нарт багийн Далын аманд байрлах сүм хийдийн аглаг бясалгалын зориулалттай 2010.01.07 өдрийн, 0201955 гэрчилгээний дугаартай, 02 тоот шийдвэрийг үндэслэн Төв аймгийн газрын албаас тус сүмийг барих газрын гэрчилгээ олгогдсоноор одоогийн Өлзий бадруулагч сүмийн харъяа (Аглаг бүтээлийн хийд) сүмийг байгуулах үйл хэрэг эхэлсэн болно.

2016 оны 03-р сарын 24-ны өдөр “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан тэмдэглэл нь Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2025.04.18 хуулбар нь хүчин төгөлдөр байгаа. Дараах хүмүүсийг удирдах зөвлөлийн гишүүдээр томилсон. Д.Бямбасүрэн лам, Л.Отгонбаатар лам, Ө.Төгөлдөр лам, Б.Санжайжамц лам, Д.Энх-Амар нарыг сонгож баталсугай гэжээ.
Г.Пүрэвбат багш маань Монголын бурхан шашны Урлахуйн ухааны сонин гайхамшгийг харуулсан цогцолцор, бясалгалын төвийг бий болгох зорилгоор бүтээн байгуулалтаа эхлүүлж барилга бүтээн байгуулалтын явц талдаа орж байсан юм. Уг бүтээн байгуулалт нь Монголын нийт ард түмэн, Бурханч багшийн шавь нарын хандив өргөл, хүчин зүтгэлийн үр дүнд бий болж буй билээ. Мөн тухайн орон нутгаг болон бусад аймаг, сумдаас боловсон хүчин бэлтгэж уламжлуулан үлдээх зорилготой гэдгээ удаа дараа айлдаж байлаа. Мөн дээрх удирдах зөвлөлийн гишүүдэд цаашдын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг аман захиасаар айлдсаныг одоогийн удирдах зөвлөлийн гишүүд дор бүхнээ ухамсарлаж багшийн зарлигийг гүйцэлдүүлэх хүсэлтэй байгаа нь зүйтэй бизээ.

Тус нь сүм нь Бурханч лам Г.Пүрэвбат багшийн дэглэсэн хурал уншлага, зан үйл, цагийн болон улирлын чанартай их хурал, уламжлал 2024.04.10-ны өдөр хүртэл тасалдахгүй явж ирсэн болно. Харин өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд БНСУ-ын иргэн Ким Ён Ран, П.Анхаахана, П.Намуун-Очир нар нь “Аглаг бүтээлийн хийд”-ийн удирдах зөвлөл болон Бурханч багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон тэргүүтэй ахан дүүс нийт шавь нарыг үл хүндэтгэн сүм хийдийг эзлэн түрэмгийлж хувьдаа захиран зарцуулсаар ирсэн бөгөөд өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Бурханч багшийн уламжлуулан үлдээсэн хурал номыг тасалдуулж ахан дүүс болон олон шавь нарын хооронд худал үг гарган хутган үймүүлж байгаад харамсалтай байна.

Мөн гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран нь сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байсныг ахан дүүс болон шавь нар нь гэрчилнэ. Гэтэл Бурханч багшийг өөд болсоны дараа Аглаг бүтээлийн хийдийг эзлэн түрэмгийлж суусан ба багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон нарт гэрээслэлийг огт байхгүй гэж нуун дарагдуулсаар байсанд уг гэрээслэлийг ээж нь асуусаар үзэж чадалгүй өөд болсон юм. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр аав болох Б.Ганхүү гуай Монголын нотариачдын танхимд хүсэлт гаргасны хариуд 2018 оны 11 сарын 27-ны өдөр бүртгэлийн 26 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Энэ нь нийслэлийн тойргийн нотариач Л.Уранчимэгт бүртгэлтэй байгаа хариу ирсэн боловч гэрээслэлийг одоогоор төрсөн аав болох Б.Ганхүү гуай бүрэн олж үзээгүй бөгөөд одоо ч асууж суугаа нь харамсалтай.

Уг гэрээслэлийн нэг хувийг БНСУ-ын иргэн Ким Ён Ран, охидын хамт нуун дарагдуулж байгаад нотариачин Л.Уранчимэгт бүртгэлтэй байгааг Б.Ганхүү гуай мэдээд бэр болон зээ охидын хамт хууль журмын дагуу задлуулах хүсэлт гаргана гэхэд бидэнд гэрээслэлийн нэг хувь байгаа гэж хэнэгчгүй хэлчхээд одоо ч гэрээслэлийг хэн нэгэнд гаргаж танилцуулсан зүйлгүй байгаа юмаа.

Багшийн албан ёсны гэрээслэл гарч ирсэн тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүд бидний зүгээс гэрээслэлд хүндэтгэлтэй хандаж хүлээн зөвшөөрнө.

Цаашид Бурханч багшийн ахан дүүс, нийт шавь нар эв эеийг хичээж буян номондоо шамдахыг уриалж байна.

Хүндэтгэсэн: “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүд" гэжээ. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.47
2025/07/28
0
0
Бузар хүүрнүүд вэ!!!!энэ новшнууд дараа ингэхвий гэсэн шиг Пүрэвбат гуай бүүр цөхөрсөн шинжтэй зурагт гарчээ!!!!Үйлийн үр ирнэ ээ Новшнуудаа
Хариулах
202.126.88.179
2025/07/26
0
0
Шуналтай хуваознууд вэ
Хариулах
Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 5 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23