Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо 2025 оны 7 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд болж буй Олон Улсын Математикийн 66 дугаар Олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч Арвисын Ивээл алтан медаль, Сант сургуулийн сурагч Сонорын Манлай, Шинэ үе сургуулийн сурагч Батлхагвын Тэнүүнсайхан, 11 дүгээр ангийн сургуулийн сурагч Баярын Бэлгүтэй нар мөнгөн медаль, Сант сургуулийн сурагч Даваадоржийн Хүслэн, 11 дүгээр сургуулийн сурагч Болдбаатарын Төвшиндалай нар хүрэл медаль тус тус хүртжээ.
Багийн нийт дүнгээр 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна