Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Монгол Улсын арслан Э.Батмагнайд М-Си-Эс группын Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал бай шагналын нэг тэрбум төгрөгийг гардуулжээ.
Сүүлийн жилүүдэд М-Си-Эс Группээр цоллуулж ирсэн Э.Батмагнай арсланд цаашид спортын улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна