БНХАУ-ын Бээжин хотод энэ сарын 18-24-ны өдрүүдэд болж буй пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахаж, алтан медаль хүртлээ.
Ийнхүү Э.Содномпилжээ Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа гардаж байна.
Мөн тэмцээний залуучуудын 54 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд цээжнээс 151 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль, насанд хүрэгчдийн 54 кг-ын жинд нийлбэр дүн (443 кг)-гээр мөнгөн медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл нийлбэр дүн (333 кг)-гээр хүрэл медаль хүртжээ.
Д.Жигмэд эхний өргөлтөөр залуучуудын Ази тивийн дээд амжилт (141 кг), сүүлийн өргөлт (151 кг)-өөр залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна