2025 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр /2025.06.18/ эхэлж, 6 дугаар сарын 21-нийг хүртэл улсын орон даяар явагдана.
Энэ жилийн элсэлтийн шалгалтад 43318 шалгуулагч хамрагдаж, давхардсан тоогоор 133390 шалгалт өгөх юм. Улсын хэмжээнд шалгалтыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь нийслэлд байна.
Зургадугаар сарын 18-нд түүх, англи хэл, 19-нд хими, газар зүй, нийгэм судлал, 20-нд биологи, математик, 21-нд физик, орос хэл, монгол хэлний хичээлийн элсэлтийн шалгалтуудыг авах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна