Португаль улс Брага хотноо болсон Хореографик Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Залуучууд болон Насанд хүрэгчид ангилалд манай "Royal Dance" хамтлагийн бүжигчид Дэлхийн аварга болж хос алтан медаль, хос аваргын цом гардан авч, бахдам амжилт үзүүллээ.
Мөн тэмцээнд “Star dance” студийн дэргэдэх “Star girls” хамтлаг Өсвөр насны ангилалд түрүүлж, бахархам амжилт үзүүлсэн байна. Ийнхүү дөрвөн насны ангиллаар зохиогдсон Хореографик Латин бүжгийн гурван насны ангиллын цомыг манай бүжигчид авлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна