“Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ өнөөдрөөс /2025.05.19/ эхлэн Д.Сүхбаатарын талбайд болно.
Гурав хоног үргэлжлэх уг өдөрлөгийн хүрээнд улсын болон хувийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, өөрийн хүсэлд тулгуурлаж мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөө, оношилгоог үнэгүй өгөх юм байна.
Мөн боловсролын салбарын мэргэжилтнүүд панел хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Цонхоо нээ” төслийн хүрээнд тайзнаа дэглэсэн “Тойрог” бэсрэг драмын жүжгийг тавина.
Эцэг эх, оюутан залуус, боловсролын салбарын төлөөллийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна