Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр зарлана гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
2025 оны дөрөвдүгээр сарын 18, 19-нд явагдсан Монгол хэл бичгийн шалгалтад Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийнхан болон өмнөх оны төгсөгчид нийт 83102 суралцагч хамрагдсан юм.
Тус шалгалтад өмнөх онд төгссөн болон 12-р анги төгсөж буй 41433 шалгуулагч бүртгүүлснээс 96.5 хувь нь шалгалтад орсон бол 10, 11-р ангийн 43786 сурагч бүртгүүлснээр 98.5 хувь буюу 43138 нь шалгалтаа өгсөн билээ.
Энэ хичээлийн жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн 10.11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр Монгол хэл, бичгийн шалгалт өгөх боломжтой болсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад шалгуулагчийн тоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна