Дөрөвдүгээр сарын 18, 19-нд явагдсан Монгол хэл бичгийн шалгалтад нийт 85119 шалгуулагч бүртгүүлснээс 83102 буюу 97.5 хувь нь хамрагджээ.
Тус шалгалтад өмнөх онд төгссөн болон 12-р анги төгсөж буй 41433 шалгуулагч бүртгүүлснээс 96.5 хувь нь шалгалтад орсон бол 10, 11-р ангийн 43786 сурагч бүртгүүлснээр 98.5 хувь буюу 43138 нь шалгалтаа өгчээ.
Энэ хичээлийн жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн 10.11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр Монгол хэл, бичгийн шалгалт өгөх боломжтой болсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна