"Улаанбаатар хотын циркийн өдрүүд-2025" үйл ажиллагаа өчигдөр /2025.04.16/ Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй тус үйл ажиллагаанд “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, Алт, Мөнгө, Хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид оролцож байгаа юм.
Монголын циркийн 12 хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн гайхамшигт үзүүлбэрүүд, сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм тоглолтуудыг 2025 оны 4 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд 11, 15, 18 цагуудад төв талбайд баригдсан том асарт үнэ төлбөргүй толилуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна