Косово улсын Приштина хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд болж буй Европын Охидын Математикийн 14-р олимпиадаас манай сурагчид гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртэж, сайхан амжилт үзүүллээ.
Тухайлбал, Эрдмийн Хишиг сургуулийн сурагч Наранбаатарын Болор, Орчлон сургуулийн сурагч Анхбаярын Мишээл, Нийслэлийн 11-р сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану нар хүрэл медаль хүртэж, Хархорин Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Бандийн Оюунбилиг тусгай байр эзэлжэээ.
Манай баг нийт 56 улсаас 33-р байрт орсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна