Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, Алт, Мөнгө, Хүрэл цомуудын эзэн, Монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, нийслэл хотноо Сүхбаатарын талбайд тоглоно.
Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 2025 оны 4 дүгээр сарын 16-наас 22-ний өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагуудад Д.Сүхбаатарын талбайд баригдсан том асарт үнэ төлбөргүй тоглож, гайхамшигт үзүүлбэрүүд, сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм үзүүлбэрүүдийг толилуулах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна