СҮХБААТАР, ДОРНОГОВИЙН НУТГААР ХҮЧТЭЙ ЦАСАН ШУУРГА ШУУРНА


Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Цасан шуурга:

11-ний өдөр: Төв, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна.

Хүчтэй салхи:

11-ний өдөр: Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

11-нд нутгийн зүүн хагас, 12-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 4-р сарын 11-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2...-7 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар +6...+11 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +12...+17 градус дулаан, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -4…-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -4…-6 градус хүйтэн байна.

 2025 оны 4-р сарын 12-ноос 4-р сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Дөрөвдүгээр сарын 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +22…+27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 9 цагийн өмнө
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 10 цагийн өмнө
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 11 цагийн өмнө
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… 13 цагийн өмнө
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… 13 цагийн өмнө
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… 14 цагийн өмнө
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … 17 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… 17 цагийн өмнө
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 22 цагийн өмнө
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … Өчигдөр
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ 12 ДУГААР САРЫН 10-НЫ 19 ЦАГТ АСААНА Өчигдөр
Д.БОЛД: ХАМГИЙН УДААН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА, ОРОН НУТГААС ИРСЭН 48 ХҮ… Өчигдөр
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ ХИЙХ ТОМИЛГООНЫ СОН… Өчигдөр
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНЫ ҮЕЭР COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮ… Өчигдөр
“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛ… Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
Ж.МИШЭЭЛ: ӨВ СОЁЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ "ТОРГО"-ЫН БҮТЭЭЛЭЭР МЭДРҮҮЛЭХ НЭР Т… 2025/12/08
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
MISS INTERNATIONAL 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧААР КОЛУМБЫН МИСС ТОДОРЛОО 2025/11/27
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03