Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.03.31/ байдлаар 185 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ. Эдгээрийн 120 нь эмнэлэгт, гэрээр 14, эдгэрсэн 51 байна. Түүнчлэн сэжигтэй тохиолдол 141, хавьтал 7220 байгаа юм.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой талаар сануулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна