Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.03.30/ байдлаар 141 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс 80 нь эмнэлэгт, гэрээр 10, эдгэрсэн 51 байна. Түүнчлэн сэжигтэй тохиолдол 141, хавьтал 7220 байгаа юм.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой талаар сануулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна