ӨНӨӨДӨР НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР, ЦААШДАА ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Гуравдугаар сарын 30-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2025 оны 3-р сарын 30-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, баруун хагаст багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 

Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 1...+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +4…+6 градус дулаан байна.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.

2025 оны 3-р сарын 31-нээс 4-р сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 

Гуравдугаар сарын  31, 4-р сарын 1-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -2...-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ 1 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА 1 цагийн өмнө
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… 3 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 4 цагийн өмнө
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… 2025/08/02
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… 2025/08/02
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… 2025/08/02
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/08/02
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01