ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛС БОЛОН ХАЛХ ГОЛ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр /2025.03.28/ нутгийн зүүн хагаст салхи шуургатай хүйтэн байна.

2025 оны 3-р сарын 29-ний 8 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулс болон Халх гол орчмоор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Өдөртөө Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 1 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

2025 оны 3-р сарын 30-наас 4-р сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар сарын 30-нд Хэнтийн уулс болон Дорнодын тал нутгаар, 31, 4-р сарын 1-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. 2-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ДАНШИГ НААДМЫН ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛД 120 ГАРУЙ ЦАМЧИН БҮЖИВ 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: ДАНШИГ НААДМЫН ҮЕЭР ҮЙЛЧЛЭХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛ, ЦАГИЙН ХУ… 20 цагийн өмнө
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 10309 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО, 28-30 ХЭМ ДУЛААН 23 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: НИЙТ ХОЁР ИХ НАЯД 44.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТӨСВИЙН ЗАРЛАГА… Өчигдөр
ТҮЙМРИЙН ГОЛОМТЫГ УНТРААХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛ… Өчигдөр
МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛ… Өчигдөр
МИАТ-ЫН ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРНО Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТОО 10 МЯНГА ДАВЛАА Өчигдөр
УЛААНБААТАР ХОТЫН ТАХИЛГА ШҮТЛЭГТ ДӨРВӨН УУЛЫН ТАХИЛГА БОЛЖ БАЙНА Өчигдөр
ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС 133 ДУГААР СУРГУУЛЬ ХҮРТЭЛХ ЗАМЫН УРД ЭГ… Өчигдөр
БАРУУН АЙМГУУДЫН ХОЙД ХЭСЭГ, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР Б… 2025/06/27
Б.БАТБААТАР САЙД ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ, ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХ АЛ… 2025/06/26
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН ЗУНЫ НИСЛЭГИЙН ДАВТАМЖАА НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2025/06/26
ТАНИЛЦ: НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛ… 2025/06/26
ТАВАН АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН 14 ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР А… 2025/06/26
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 9833 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/06/26
УЛААНБААТАРТ ДУУ, ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО, 28-30 ХЭМ ДУЛААН 2025/06/26
ДОЛДУГААР САРД АГААРЫН ХЭМ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА 2025/06/25
УЛААНБУРХАНЫ ВАКЦИНЖУУЛАЛТ, ЭМЧИЛГЭЭ, ОНОШИЛГООНД ШААРДЛАГАТАЙ 5 ТЭРБУ… 2025/06/25
Их Уншсан
ЗАЛХУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТУРААХ ДЭГЛЭМ 2025/06/17
САГСНЫ ТАЛБАЙД ГАРСАН ХЭРЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/06/20
ЗУРГАДУГААР САРЫН 18-НААС НУТГИЙН БАРУУН ХАГАСТ, ЦААШДАА ИХЭНХ НУТГААР… 2025/06/16
THE MONGOLZ МЭЙЖОРЫН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ШАЛГАРЧ, ДАХИН ТҮҮХ БҮТЭЭ… 2025/06/22
ЭЕШ ӨГСӨН СУРАГЧ: ҮНЭХЭЭР ГОМДОЛТОЙ БАЙНА 2025/06/21
Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН ЦОМООС ДОЛОО ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЭЖ, Д.ЖИГМЭД ТИВ… 2025/06/24
ДОЛДУГААР САРД АГААРЫН ХЭМ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА 2025/06/25
ОБЕГ: ГАР, ХӨЛ, ХҮЗҮҮГЭЭ НАРАНД ИЛ ГАРГАХ ХЭРЭГГҮЙ 2025/06/22
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 32-34 ХЭ… 2025/06/23
Э.ДАВААЖАМЦ ЗАМЫНХАА 70 ХУВЬ БУЮУ 3540 ГАРУЙ КМ ЗАМЫГ ТУУЛААД БАЙНА 2025/06/16
THE MONGOLZ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЧ, ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ 2025/06/21
ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТӨРИЙН АЛБАНЫ ОРОН ТООГ 9 ХУВИАР БУУРУУЛЖ, УРСГА… 2025/06/18
​СОНСГОЛОНГИЙН ГҮҮРНИЙ ОРЧИМД ХҮҮХЭД ГОЛЫН УСАНД ОСОЛДОЖ АМИА АЛДЛАА 2025/06/23
МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/06/15