Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өчигдөр /2025.03.24/ 22 цагийн байдлаар нийт 85 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг сануулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна