Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өнөөдрийн /2025.03.23/ байдлаар нийт 72 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Улаанбурхан өвчин Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь аймагт голомтлон бүртгэгдэж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна