Усны газраас гуравдугаар сарын 22-ны өдөр болдог Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Усны сав газар болон сав газрын захиргаадын мэдээллийг хүргэж байгаа юм. Монгол улсын хэмжээнд 29 сав газар, 21 сав газрын захиргаа байдаг аж. Тэдгээрээс Туул голын сав газартай холбоотой мэдээллийг нийтлэв.
Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсах гол юм. 882.8 км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840 км2. Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрнө. Туул гол нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн нуруунаас эх аван урсдаг.
Туул гол нь далайн түвшнээс дээш 780 метрт орших Орхон-Туулын бэлчирт цутгадаг.
Тус сав газрын захиргаанд хамрагдах уст цэгийн тоо бүртгэлийн мэдээлэл:
Гол горхи-405
Нуур тойром- 177
Рашаан-51
Булаг-801
Худаг-16653
Цооног-189
Бусад усны барилга байгууламж-1
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна